Sunday, March 25, 2018
Thursday, January 8, 2015
Шилэн дансны тухай товчхон
Ерөнхийлөгчийн санаачилсан "Шилэн дансны хууль” 2015 оны нэгдүгээр сарын 1 -с хэрэгжиж эхэлсэн.
Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум
дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх
захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын
үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш
үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил
үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд Шилэн дансны тухай
хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх
үүргийг хүлээж байгаа
Байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр тайлан гаргадаг байсан бол Шилэн
дансны хууль хэрэгжиж эхэлснээр одооноос эхлэн долоо хоног бүр мөнгө
санхүүгээ ил тодоор тайлагнадаг болох юм.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах
зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах
бололцоотой болсноор, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох
Ерөнхийлөгчийн санаачилга юм.
.
Subscribe to:
Posts
(
Atom
)